2011-03-15
тест ажиллах зөвлөмж
Олон хариулттай тестэнд хэрхэн оновчтой хариулах вэ?


1.Юуны өмнө багшаас өгч буй зааварчилгааг анхааралтай сонсоорой. Багш чинь мөн шалгалтын нийт хугацааг тайлбарлаж өгөх болно.
2.Асуултыг анхааралтай уншиж үзээд өгөгдсөн хариултуудыг харахаас өмнө өөрөө хариулах гээд үз. Дараа нь сонголтуудыг уншаад үзэхэд чиний бодож байсан хариу байвал энэ нь ихэвчлэн зөв хариу байна гэсэн үг юм. Тэгээд бусад сонголтуудыг гүйлгээд харахаа мартав аа.
3.Хэрэв чиний бодож байсан хариулт сонголтуудын дунд байхгүй байвал хариултуудыг анхааралтай уншиж, буруу хариунуудыг нэг нэгээр нь хасах замаар зөв хариултад дэвших хариуг үлдээ.
4.Илэрхий буруу хариуг жагсаалтаас хас.
5.Хэрэв хоёулаа зөв хариу гэж санагдах 2 сонголт үлдвэл асуултаа сайн уншаарай. Заримдаа хариулт өөр газар, эсвэл нуугдмал утгаар ялгагддаг юм шүү.
6.Хэрвээ бүх хариултууд зөв юм шиг, эсвэл бүх хариултууд буруу ч юм шиг санагдаж, эргэлзээд байвал энэ нь их цаг иддэг хэрэг бөгөөд тэдгээр эргэлзээтэй асуултуудыг түр алгас.
7.Түр алгасаж байгаа асуултуудаа өөр цаасан дээр дугаараар нь тэмдэглээд яваарай. Хэрэв шалгалтын цаасан дээр ноороглож болох зөвшөөрөлтэй бол тухайн асуултны өмнө одоор тэмдэглэх хэрэгтэй. Тэгвэл тухайн асуулт руугаа эргэж очиход хялбар шүү. Мөн санаандгүй хоосон хариулт үлдээх байдал гарахгүй байх болно.
8.Хэрвээ асуулт, хариултын үгийг ойлгохгүй байгаа бол тухайн үгийн бүтцийг задлан шинжилж утгыг таах хэрэгтэй. Тухайн үгийн дагавар, угтварыг эхлээд хар. Ижил дагавар, угтвартай байх өөр үгнүүдтэй харьцуул. Жишээ нь тухайн үгийн угтвар нь "epi" –р эхэлсэн байг. Тэгвэл тухайлбал epidermis гэдэг үгийг чи мэдэж байсан бөгөөд тэр нь арьсны гадна давхарга гэсэн утгатай. Хэрэв чиний мэдэхгүй байгаа үг "epiphyte" бол энэ нь ямар нэгэн зүйлийн гадна давхарга гэсэн утгатай гэдгийг төвөггүй мэдэж болно.
9.Хариултыг тааж байгаа нөхцөлд дахин дахин эргэлзэж хоёрдахь удаагаа хариугаа өөрчлөх гэсний хэрэггүй.
10.Цагаа байнга харж, хянаарай. Дараа нь хоосон үлдээсэн асуултууд дээрээ эргэж очих цагийг хуваарилах хэрэгтэй шүү.

Бичсэн: Tseguush | цаг: 18:32 | зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax