2011-03-18
Тусгаар тогтнголоын өдөр 3/1
Батлав. Сургалтын менежер......................../О.Хишигжаргал/
Сэдэв:Тусгаар тогтнол
Зорилго : Эх орон, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалах
Тусгаар тогнолыг эрх чөлөөтэй нягт холбож ойлгох, мэдрэх хэрэгтэй. Эрх чөлөө гэдэг харин хvн болж төрөхийн гол утга учир. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг. Өөрөө өөртөө эзэн явахын, өөрийнхөө vйлийг мэдэж, vрийг нь vvрэхийн, эрх чөлөөтэй байхын жаргал, зовлон энэ. Хvний эрхэнд жаргахаар өөрийн дураар зов ч гэдэг. Зvдэрч доройтож, амьдралын vнэ цэнэ, vнэн эрдэнэ гэж юу болохыг мах ясандаа шингэтэл ойлгож мэдэрсэн ард тvмний удам дамжсан энэ vг эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг юутай ч эгнvvлэшгvй баялаг болохыг илэрхийлэх аж.
Эрх чөлөө хэмээх баялагийн нэг онцлог нь хvн өөрийн дур хvслээрээ ч тvvнээс татгалзаж болдоггvй, татгалзлаа гэхэд жаргалтай байж чаддаггvйд байна. (Жаргалгvй байгаагаа бусдаас болоод өөрөөсөө нууж харин чадаж мэднэ.) Ерөөсөө цаанаасаа л хvнд зvрх, тархи гэх мэт эрхтэн заавал байх ёстой шиг эрх чөлөө гэдэг “сэтгэл оюуны” эрхтэн зайлшгvй байхаар заяажээ. Yvнийг хvн жинхэнэ утгаараа хvн байхын нэгэн vндсэн нөхцөл гэж болно. Тэгвэл улс улс байхын vндэс тусгаар тогтнол, тvvнгvйгээр улс улс биш.
Хvнд эрх чөлөө, улс оронд тусгаар тогтнол байна. Эндээс хvн, улс (буюу төр) хоёрын хоорондох холбооны  тухай асуудал гарч ирнэ. Эртний грекийн суут сэтгэгчдээс эхлээд олон зууны турш эрдэмтэн мэргэд төр, улсын мөн чанарыг тайлбарлаж ирцгээжээ. Төр улсын мөн чанар, vндсэн утга учрыг тайлбарлах vед хувь хvний мөн шинж, амьдралын зорилгыг бас судлах хэрэгтэй болж байв. Аристотелийн тогтоосноор хvний төрөлхийн мөн чанар бол хамтач, нийтэч шинж: хvн нийгэмд амьдрахаар заяагдсан нийгмийн амьтан. Хvн ер нь хамтаараа амьдрах зурагтай бөгөөд энэ хамт олон гэдэг нь хvний сайн сайхан, аз жаргалыг гvйцэлдvvлэхэд зориулагдсан гэнэ. Нэг хvн ганцаараа өөрийн бvх шаардлага хэрэгцээгээ хангаж чадахгvй, тийм болохоор гэр бvлд амьдардаг, гэр бvлийн өгч дийлэхгvйг тосгон, аймаг гэх мэт илvv том хамт олноос авна, тэд ч өгөх аргагvй юмыг улс, төр өгнө. Хамт олон бvрдэх хөгжлийн энэ шатны төгсгөл тэгэхээр төр улс бөгөөд хөгжлийн эцсийн цэг энэ тул хамгийн төгс, хамгийн сайн. Төр улс бvрдэнэ гэдэг тэгэхээр байгалийн жам ёсны vзэгдэл ажээ.
Энэ жам ёсны vзэгдэл явагдахад газар нутаг, айл гэрvvд өөр хоорондоо холбогдох боломж зэргээс гадна хэл ус, ёс заншил, соёл, амьдралын хэв маяг гэх мэт дундач шинжvvд, цаашилбал нийтлэг эрх ашиг, сонирхол гол vvрэгтэй. Тодорхой нэг хил хvрээд хvмvvс цааш нэгдэн нягтрах боломжгvй болдог бололтой, ийнхvv тэдгээр дундач шинжvvд, нийтлэг ашиг сонирхол барагдаад ирэхийн цагт хvмvvс нэгэн дээвэр дор хамтран амьдрах аргагvй болно. Хэрэв дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн эдийн засаг ба хvчний байдал, харьцаа тэгж шаардаагvй бол өнөөдөр Европ даяар өрнөж байгаа Европын Холбооны их нэгдэл Черчел нарын vед эхлэхгvй байсан биз, европын соёл гэдэг дундын юм байгаагvйсэн бол өнөөдөр ийм амжилттай явагдаж чадахгvй л байсан байх.
Тусгаар тогтнолгvй байх гэдэг ойлголт vгvйсэн бол тусгаар тогтнол тэгтлээ сонин сэдэв биш байх байсан биз ээ. Нэгэнт тусгаар тогтнолын тухай асуудал тvvнийг алдахтай нягт холбоотой тул манай улс тусгаар тогтнолоо хэнд алдаж болох талаар ярилцъя. Аль улс Монголын тусгаар тогтнолд хамгийн аюултай байж болох вэ. Олон хариултаас зөвийг нь сонгох асуулттай таарах vед зөв хариу олох нэг арга нь таарахгvй гэж бат  бодсон сонголтуудыг эхэлж хасах байдаг. Энэ аргыг хэрэглээд дэлхий дээрх 200-гаад улсаас Монголын тусгаар тогтнолд бодитоор, шууд заналхийлэхгvй гэж бодож болох улсуудыг газарзvй, бусад ашиг сонирхлын хvчин зvйлvvдийг харгалзан Аргентин, Чили, Парагвай ... Конго, Мадагаскар ... Шинэ Зеланд гэх мэтчилэн хассаар, Монгол руу ойртон ойртсоор, бидний санаанд эхнээсээ л буусан нэг хоёр улсын нэр vлдэх байх. Газарзvйн хувьд хол ч хvч чадлаараа том бөмбөрцгийг бяцхан болгож, ертөнцийн өнцөг булан бvрт хvртээлтэй АНУ энэ тэр гээд юу ч хийж чадах, юу ч хийж мэдэх гvрнvvд байна, гэхдээ тэд нэг номерын сэжигтнvvд хараахан биш. Тэгж хvч, мөнгө зарах сонирхол манай оронд азаар байхгvй, эсвэл одоохондоо л лав мэдэгдээгvй байгаа. Одоохондоо мэдэгдээгvй байгаа гэдэг чинь ирээдvйд мэдэгдэнэ гэсэг vг арай биш. Тэгэхээр манай урд, хойд хоёр хөрш дээр хариулт өгөх жагсаалт маань зогсох шив дээ, тэднээс цааш өөр харийн улс байхгvй болохоор л тэдэн дээр зогсохоос өөрцгvй болсон байж ч магад. Yнэхээр тийм бол маш сайн, яагаад гэвэл манай дэлхий дээр манай тусгаар тогтнолыг булаах улс – магадлаж байгаагаар –  алга гэсэн vг. 
Хойд хөршийн хувьд ерөнхийдөө Уралын нуруунаас өрнө тийш л илvv сонирхож ирсэн. Монголыг тvр ч болов эзэгнэе гэж чин сэтгэлээсээ бодож, бодлоо бодит vйл болгохоор зvтгэсэн эхний (болоод эцсийн?) орос хvн Барон Унгерн байсан болов уу, гэхдээ яг vнэн дээрээ тулбал Лениний хувьсгал гараагvйсэн бол тэр хvн Монголд ирэх нь байтугай тийм улс газрын яг хаахна байдагийг мэдэх ч хэрэггvй насаа элээх байсан гэдэгт бvрэн итгэж болно байх. Нэгдvгээр Петрээс Романов, Керинскийг хvртэл Оросын хvчийг гартаа барьж байсан хvмvvс Монголыг өөрсөддөө нэгтгэх нь байтугай Байгаль нуураас өмнө тийш юу болж, яаж бужигнаж байгааг хэрэг болгон сонирхож ч байгаагvй болов уу. Сталинаас Горбачевыг хvртэлх хугацаанд хойд хөрш маань бидний л лав ойлгож, мэдэрч байснаар (хvvхэд байсан болоод ташаа бодож байсан байж магад!) манай орны тусгаар тогтнолын баталгаа болж байлаа. Хятадууд, америкууд  дайрвал оросууд ирэх юм чинь гэж нээрэнгээсээ итгэдэг байв. Ер нь аль хэдийн ирчихсэн байсан, тэгээд ч тэр vv хэн ч биднийг дайраагvй л юм даг. Социализмын материал техникийн баазыг байгуулахаар хөдөлмөрлөж байх явцдаа монголчууд оросжиж, гаднынханд болон өөрсөддөө 16 дахь БНУ энэ тэрээрээ дуудуулж байсан нь бий, гэхдээ л тусгаар тогтнолтойгоо өнөөдрийг хvрсэн. Энэ бvгдийн vндсэн дээр хойд хөрш өдий болтол манай оронтой харьцаж ирсэн найрсаг (буюу тоомжиргvй, гэхдээ бидэнд ашигтай) бодлогоо зуун зуунд тохиолдоогvй онцгой юм л болдоггvй юм бол арай өөрчлөхгvй байх аа гэж таамаглах, горьдох vндэслэл бидэнд бий.
Урд хөршийн тухайд байдал их өөр. Монголын нутагт анхны төр улс байгуулагдах цагаас эхлээд дэлхийн хоёрдугаар дайныг дуусах хvртэл тусгаар тогтнолыг vгvй болгогчид, vгvй болгохыг санаархагчид өмнө зvгээс л ирж байлаа. Бие даасан улс мөн эсэх тухай манай нийт ард тvмний санал асуулгаас хойш эдvгээ хvртэл эр тахианы хэлбэртэй гэж тэдний зарим нь ичдэг газрын зургаа өөрчлөх албан ёсны ил далд санаа, байр суурь мэдэгдээгvй байгаа. Монгол хvний зvрх сэтгэлд арилашгvй бичигдсэн, стереотип маягийн vзэл, vзэн ядалт ор vндэсгvй бий болсон юм биш. Орчин vед уг vзлийг хэр хэрэгжvvлж, тvvнд хэр итгэвэл зохилтой вэ гэдэг харин өөр асуудал.
НYБ гэдэг байгууллагын, тvvний гишvvн байхын ач холбогдлыг бид сайн мэднэ. НYБ-ын гишvvн болсноор тусгаар тогнолоо байж болох хамгийн өргөн хvрээнд дэлхий нийтээр хvлээн зөвшөөрvvлж байгаа хэрэг. Тэгээд энэ байгууллагын vндсэн бичигт зааснаар аль нэг гишvvн орныг нь гадны хvч довтолсон vед тvvнийг уг байгууллагын гишvvн бусад орнуудын хvчээр хамгаална гэсэн байгаа. НYБ-ын зvгээс алхам хийхийн тулд Аюулгvйн зөвлөл шийдвэр гаргана (Yндсэн бичгийн 24-р зvйл), шийдвэр гаргахын тулд 5 байнгын, 4 байнгын биш гишvvдийн зөвшөөрсөн санал хэрэгтэй. Гэхдээ, зурагтаар гардаг UN гэсэн бичигтэй цэргvvд шууд л нисч ирээд, тоёота жипээ унаад Улаанбаатарын гудмаар давхиад эхлэхгvй, олон олон шат дамжлага шаардлагатай. Эхлээд Аюулгvйн зөвлөл таарч тохирохгvй байгаа юмаа эв зvйгээр, энх тайвны замаар шийдэхийг сөргөлдөгч талуудад зөвлөнө, ямар нэгэн хувилбар, арга зам санал болгож болно (Yндсэн бичгийн 6-р бvлэг). Аюулгvйн зөвлөлийн энэ vйлдэл нь зvгээр л санал тавилт гэж тооцогдох тул тавьсан санал, өгсөн зөвлөгөөг нь талууд хvлээж авах албагvй, нөгөө талаас тийм санал, зөвлөгөөг биелvvлэхээр хvчлэх арга ч байхгvй. Хэрэв байдал хурцдаж, олон улсын энх тайван байдалд аюул учирлаа, энх тайван алдагдлаа, эсвэл ямар нэгэн агрессив vйл явдал болж байна гэж Аюулгvйн зөвлөл vзвэл байдлыг зохицуулахын тулд талуудад хvлээж авч болохуйц санал тавьж, эсвэл олон улсын энх тайван, аюулгvй байдлыг хамгаалахын тулд ямар нэгэн арга хэмжээ авахаар шийдвэрлэж болно (Yндсэн бичгийн 7-р бvлэг). Ийнхvv Аюулгvйн зөвлөл хэрэгтэй байж болох тvр зуурын арга хэмжээ авч болно, тэгсний дараа зэвсэгт хvчний оролцоогvйгээр явагдах vйл ажиллагаанууд явуулж болно, эдгээр нь харин шийтгэл шинжтэй байх бөгөөд довлогч улсын эдийн засгийн, худалдааны, мөнгө санхvvгийн холбоо харилцааг зогсоох, саатуулах, дипломатын харилцаа таслах гэх мэтvvд энд багтана. Иймэрхvv маягаар буруу юм хийж байгааг нь довтлогч этгээдэд ойлгуулахыг хичээх журамтай. Ойлгохгvй нь тодорхой болбол, өөрөөр хэлбэл дээрх арга хэмжээнvvд хангалтгvй нь батлагдвал агаарын, тэнгисийн, эсвэл хуурай замын зэвсэгт хvчний оролцоотойгоор олон улсын энх тайван ба аюулгvй байдлыг хадгалах юмуу сэргээхэд шаардлагатай гэж vзсэн vйл ажиллагаа явуулж болно. Ингэж байж л нөгөө UN бичигтэй цэргvvд ирж магадгvй байх нь. Гэхдээ бас болоогvй ээ, эхлээд Монголыг аврах ажиллагаанд аль улс яаж оролцох, ер нь оролцох уу vгvй юу гэдгээ шийднэ, маргацгаана, чи багыг, би ихийг гаргалаа энэ тэр гэцгээнэ, улс бvрийн парламент, засгийн газар гэх мэт эрх барих байгууллагууд хуралдаж, санал хурааж, шийдвэр гаргана, ард тvмнийхээ реакци, байр байдлыг ажиглана. Шийдвэр гаргахад нь довтлогч улсын олон улс дахь нэр хvнд, хvч чадал, тухайн улстай тогтоосон харьцаа vнэлэхvйц нөлөөтэй байна. Нөгөө талаас, Yндсэн бичигт зааснаар Аюулгvйн зөвлөл дээрх арга хэмжээнvvдийг заавал авах vvрэгтэй биш, дандаа л тэгж ингэж “болно” л гэсэн байгаа, мөн арга хэмжээ авах нөхцөл, vндэслэл нь олон улсын энх тайван, аюулгvй байдал юм, тэгэхээр довтлуулсан улсад vл ойлгогдох шалтгаанаар Аюулгvйн зөвлөл дэлхийн энх тайванд энэ нь дээр гэж vзвэл байдлыг “хурцатгахгvйн” тулд талуудад проблемоо шийдэх санал тавихаас хэтрэхгvй байж ч болох аж. Нэг жижиг улсын эрх ашиг, тэр ч бvv хэл тусгаар тогтнол нь дэлхий нийтийн энх тайван, амар амгалан байх сонирхлын дэргэд юу ч биш харагдаж болно, эцсийн эцэст тэр довтлуулсан улсын эрх ашиг олон улсын тавцан дээр шийдвэрлэх vед хэр жинтэй байхыг том гvрнvvд (юуны өмнө Аюулгvйн зөвлөлийн байнгын гишvvд: АНУ, Орос, Хятад, Франц, Нэгдсэн Вант Улс) л шийдэх юм.
НYБ-ын журам заалт хэрэгжих механизм ер нь удаахан л ажилладаг бололтой, гэхдээ мэдээж онцгой тохиолдлууд бас байна. 1991 оны Персийн булангийн дайн Yндсэн бичгийн 7-р бvлэг дээр vндэслэн өрнөсөн, тэгэхэд АНУ тэргvvтэй НYБ-ыг төлөөлсөн орнууд элдэв санал тавилт, дипломатын болон эдийн засгийн арга хэмжээ гэж цаг алдалгvй чөлөөлөх дайралтад орж байсныг бид мэднэ. Төв Азийн, чухал сонирхол татахгvй нэгэн улсын хувьд яг vvн шиг хурдан хөдлөхгvй нь бараг л ойлгомжтой болов уу.
Дээр өгvvлснээр НYБ-ын гvйцэтгэх байгууллага - Аюулгvйн зөвлөлийн шийдвэр байнгын гишvvн 5 орны тавуулангийнх нь зөвшөөрсөн саналыг авч байж хvчин төгөлдөр болох ёстой. Гэтэл, хэрэв будлиан хутгагч нь Аюулгvйн зөвлөлийн байнгын гишvvн орнуудын нэг нь өөрөө байвал яах вэ. Олон улсын эрхзvй дэх туршлага тvvхээс харвал ийм vед асуудал – цөөн бус тохиолдолд НYБ-ын зvгээс ямар нэгэн дорвитой алхам хийлгvйгээр – сул дорой оронд хохиролтойгоор л шийдэгддэг аж. НYБ-ын ерөнхий чуулган, хэдийгээр зарчмын хувьд боломжтой боловч, бодит амьдрал дээр жижиг орны эрх ашгийг том гvрнийнхээс дээгvvр тавьсан шийдвэр гаргаж чаддаггvй.
Өөр нэгэн зvйл гэвэл, улсуудын хооронд маргаан, сөргөлдөөн, мөргөлдөөн гарлаа гэхэд Аюулгvйн зөвлөл учир начраа ололцох арга зам талуудад санал болгоно гэж байгаа, хэрэв талууд саналыг нь хvлээж аваад, эсвэл ер нь ямар нэг байдлаар хоорондоо тохиролцлоо гэвэл тэгээд л хэрэг дуусаа. Тохиролцооны явцад аль нэг тал нь яаж ч шударга бусаар хохирсон бай, сонин биш. Жишээ нь Х улс Y улсыг довтлоод, нутгийнх нь багавтар хэсгийг эзлээд зогслоо гэж бодъё. Тэгээд эзлэгдсэн газрыг өөрсдөд нь өгвөл цааш довтлохгvй гэсэн “санал” Y улсад тавьж, Аюулгvйн зөвлөл ч дэлхий нийтийг амар амгалан байлгах талаас нь бодолцоод уг саналыг дэмжиж, хөөрхий Y улсын хувьд бусад газар нутгаа авч vлдэхээс гадна эдийн засаг, мөнгө санхvvгийн элдэв дарамтанд орохгvйн тулд уг саналыг хvлээж авахаас өөрцгvй болж, ингээд олон улсын нэг “маргаан” “шийдэгдлээ” гэсэн vг. 
Тусгаар тогтнолоо хэрхэн бодитой, сайн баталгаажуулж чадах нь биднээс өөрсдөөс шалтгаалах тухай одоо ярих vлдлээ, vvнийг ч хvн болгон л мэдэж байгаа. Яг юу хийх хэрэгтэй вэ гэдэг ч бас л хэн бvхний гадарлах зvйл: хөршvvдтэйгээ (мэдээж гагцхvv тэдэнтэй биш; юуны өмнө тэдэнтэй гэвэл илvv зvйтэй болов уу) эвтэй найрсаг байх, зарим хvмvvс “манай улс хөөрхөн ааштай хvvхэд шиг байх хэрэгтэй” гэдэг. Тийм дээрээ энэ хvvхэд бас нэлээд хэрсvv, хvнд мөчөөгөө амар өгдөггvй байх учиртай юм шиг байгаа. Мөн дэлхийн хамт олноор аюулгvй байдлаа боломжийн хэрээр баталгаажуулахаар чармайх хэрэгтэй. Өөрийн бодолтой, догь сvрхий байж дэлхийн хамт олонд тоогдох, “бага боловч баатарлаг, цөөн боловч цэцэн” ард тvмэн болохоо харуулж, vг санал нь vгvй болчихвол хайран юм гэдгийг баталж, юм хийе гэвэл бас ч хийж чаддаг гэдгээ дэлхийд vзvvлэх. Энэ бvгд ч тийм найдвартай хамгаалалт өгөхгvй байж мэднэ, гэхдээ л хэн нэг хэрэггvй мулгуу орчлонгоос одоход хавь ойрынхон нь төдий л анзаардаггvй, анзаарах хэрэг ч vгvй байж болдог байхад ядуу зvдvv боловч ухаантай, уртай, эсвэл шударга амьдралтай, vгvй дээ л сайхан сэтгэлтэй нэгэн зовлон гачаалд өртлөө гэхэд туслах, дэмжих хvн гараад л ирдэг шvv дээ. Нэг vгээр хэлбэл бусдад vнэлэгдэх ямар нэгэн сайн чанартай байх хэрэгтэй гэсэн vг. Одоогийн байдлаар харин дэлхийд анзаарагдах, анхаарал татах, танил болох юм Монголд юу байгаа билээ.
Тусгаар тогтнол баялаг мөн, гэхдээ энэ баялаг ашиглагдах, хэрэглэгдэх зориулалттай, тэгж байж утга учир нь гарах ёстой зvйл. Амиар сольж, цус, хөлс урсгаж, заяа тvшиж, аз таарч, бурхан тусалж, тэгэхээр юм юм орж байж олдсон энэ vнэт баялагийн, боломжны байгаагаар нь бахархахаас цаашгvй явна гэдэг vнэндээ харамсалтай болоод гунигтай. Хэн бvхэнд олддоггvй баялаг, боломжны байгаагийнх нь хэргийг гаргаж байж л бид бусдаар бас тvvнийгээ хамгаалуулах шалтагтай болно.
Улс шиг улс байна гэдэг, тусгаар тогтнолоо баталгаажуулна, тусгаар тогтносон байхын учир утгыг гаргана гэдэг монгол иргэдээс өөрсдөөс нь л хамаарах аж. Тодруулбал, хамгийн тvрvvнд Монголын төр засгаас шалтгаална. Эцсийн эцэст тусгаар тогтнолтой холбоотой гавъяа ба хариуцлагыг vе vеийн засаг төрийг жолоодогчид, эрх мэдэлтнvvд, шийдвэр гаргагчид хvлээх учиртай. Тэдний хэрхэн vйлдэхээс Монгол улсын тусгаар тогтнол, тvvний утга учир хамаарах юм.
1911 оны хувьсгал
1898, 1900 онуудад Богд Жавзандамба хутагтаас Хаант Оросод хандан мөнгө зээлэх нэрийн дор да лам Бадамдорж, донир лам Цэрэн Осор нарыг Петербург хотруу нууцаар илгээж, Оросын хаанд захиа бэлэг сэлтийг хоёр ч удаа хvргvvлж, Монголыг Манж Чин улсаас салгаж, тусгаар улс байгуулахад тусламж vзvvлж дэмжлэг vзvvлэхийг хvсэж байсан удаатай билээ.
Хаант Оросын Засгийн газраас цагийн аясыг харан байж тусламж vзvvлэх нь нэгэнт тодорхой болсон тул Богд Жавзандамба хутагт өөрийн итгэлт хvмvvс болох Жалханз хутагт, Ёнзон хамба, Сайн ноён хан нар лугаа санал бодлоо солилцон vндэснийхээ төлөө тэмцлийг юуны өмнө өөрсдийн vндэсний хvчинд тулгуурлаж ар, өвөр бvх монголчуудынхаа хvчийг нэгтгэн тэмцэх бодлоо vргэлжлvvлсээр байжээ. Богд Жавзандамба хутагтын зарлигаар 1911 оны зуны цаг олон аймаг шавиас даншиг өргөх ялдраа Жанжин чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нар улс гэрээ төвхнvvлж, монголчуудыг Чин улсын дарлалаас салгах цаг ирсэн тухай мэдэгдэж, Богд хутагтаас «одоо манж улсын тоо улирал дуусч, засаг төр мөхөх цаг хэмжээ болсон» «тусгаар улс төрийг байгуулан бvтээж болно» хэмээсэн нууц лvндэн буулгаж, Манж хятадын бодлогыг даган хvлцэнгvй байхгvй нийтээр нэгдэж, тэмцэхийг уриалсан байна.
Эрдэнэ ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар Орос улсын нийслэл Петербург хотод хvрч, Оросын улсын Засгийн газарт өөрсдийн зорьж ирсэн тусгаар улс төрийг байгуулан тогтоох явдлыг зөвшөөрөн хvлээж, батлан хамгаалах тусламж vзvvлэхийг гуйсан хэргээ танилцуулан, тусламж эржээ. Орос улс уг хэргийг зөвшөөрөн хvлээж, даруй батлан хамгаалж туслах явдлыг илэрхийлсэн байна.

Монголчууд олон зуун жилийн төрт ёсны уламжлал, бие даасан улсын бодлоготой явж ирсэн улс тул Манжийн эрхшээлд байсан бvхий л vеийн турш vндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлээ өрнvvлж байсан бөгөөд харин цагийн ая, нөхцөл байдалд хvлээцтэй хандаж, сая 1911 онтой золгосон болохыг онцлон тэмдэглэвэл зохино.

Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн ёсөн буюу европ тооллын 1911 оны 12 дугаар сарын 29 ны өдөр Монгол улсын хаан ширээнд Богд Жавзандамба хутагтыг залах төрийн их ёслол болж, тvvнд төрийн тамга, өргөмжлөлийг өргөн барьжээ. Энэ бол ХХ зууны эхэнд Монгол улс Манжаас салж тусгаар улс болсноо тунхаглан зарласаны илэрхийлэл байлаа. Мөн өдөр “Богдыг Монгол Улсын наpан гэpэлт, тvмэн наст Богд эзэн хаан, Цагаан даp эхийг Улсын Эх дагина хэмээн өpгөмжлөн, эpдэнийн сууpинд залж суулгаад, оны цолыг Олноо өpгөгдсөн, Их Хvpээг Нийслэл Хvpээ хэмээн нэpлэсэн, дундаа соёмбо vсэгтэй шаp тоpгооp хийсэн төpийн далбаа бvхий Монголын тулгаp төp нээсэн тухай” даяаp олноо тунхаглан заpлажээ.
Богд Жавзандамба лам Монгол улсын хааны ширээнд ёслон суухдаа их төрийн хэргийг эрхлvvлэхээр таван яам байгуулж, олон аймаг хошуудын засаг захиргааг хуучин хэвээр явуулж, ноёд тvшмэдийг цол хэргэмээр шагнав. Хорьдугаар зууны эхээр төрөн гарсан бие даасан анхны улсуудын нэгэн болох Монгол улс тусгаар тогтнолоо олж тунхаглан зарласан бодит vйл явдал байсан юм.
Vндэсний хувьсгалын дээд vр дvн нь vндэсний тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, төр улсаа төвхнvvлэн байгуулах явдал билээ. Иймээс Монголын 1911 оны vндэсний хувьсгалын оргил цаг Монгол тулгур төрөө сэргээн байгуулж, тунхагласан төрийн их ёслол болов. Энэ vйл явдлын талаар гадаад орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслvvд өөр өөрийн өвөрмөц байдлаар дvгнэлт өгч мэдээлсэн буй.
Хаант Орос улсын Засгийн газар Монголын 1911 оны Монгол улсаа тунхаглан зарласан тэр өдөр Оросын эзэн хааны Засгийн газар мэдэгдэл гаргасан байна. Энэхvv баримт бичиг нь Монголын тусгаар тогтнолыг шууд дэмжээгvй мэт боловч Монголд болж байсан vйл явдлыг олон улсад бодитойгоор харуулж, тvvнийг Орос улс хэрхэн vзэж байгааг тодорхойлж, Орос, Хятад хоёр улс vvсэн гарсан Монголын асуудалд яаж хандвал зохилтой талаар өөрийн саналыг хэлсэн, нөгөө талаас Монголын vнэн дvр төрхийг дэлхийд харуулсан дипломат акт байлаа.

Нөгөө талаар Хаант Орос энэхvv мэдэгдлийг гаргахдаа Хятадтай аль болох харилцаагаа муутгахгvй байхыг эрхэм болгосон алхам хийсэн гэвэл vнэнд ойртох билээ. Хаант Орос энэ мэдэгдэлдээ Монголын тусгаар тогтнолын хvлээн зөвшөөрөв хэмээн хэлэхээс зайлсхийж, бvрхэгдvvлэхийн зэрэгцээ Монголын асуудлыг Монгол Хятадын хэлэлцээгээр тодорхойлох энэхvv хэлэлцээг явуулахад Орос улс зуучлах vvрэг гvйцэтгэх санааг дэвшvvлэн тавьсан юм. Оросын Засгийн газраас гаргасан энэ бvх саналыг Хятад, Монгол хоёр улс хэрхэн vзэж, хvлээн авах эсэхээс, бас эсрэг тэсрэг байр суурь бvхий Хятад Монголын хооронд Орос улс хэрхэн сайн зуучлахаас тулгур байгуулагдсан Монгол улсын тусгаар тогтнолын асуудал, бие даасан Монголын олон улсын статусын асуудал хамаарах болсон юм.

1921 оны Хувьсгалын тохироо
1911 оны Үндэсний хувьсгал ялж, 1915 оны Гурван улсын гэрээгээр Монгол улс нь автономит болсон хэдий ч 1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан гамин цэргийн девизийн хамтаар Монголд орж ирэн автономитыг унагаж, Богд хааныг ширээнээс нь буулгажээ. Энэ үйл явдал ард олон төдийгүй ноёд түшмэдийн дургүйцлийн төрүүлэн Их хүрээнд нууц бүлгэмүүд бий болсон байна.
Монголын хойд хөрш Орос улсад 1917 онд Октябрийн хувьсгал ялсны дараа 1922 оныг хүртэл Оросын Иргэний дайн үргэлжилжээ. Урд хөрш Хятад улс ч гэсэн дотоодын зөрчилтэй цаг үе байжээ.
Нууц бүлгүүд байгуулагдсан нь
1919 онд Оросын консулын сургуулийн багш Догсомын Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэмийг, Гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Консулын бүлгэмд Хорлоогийн Чойбалсан, Дамбын Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс байсан бол Зүүн хүрээний нууц бүлгэмд Цэргийн яамны түшмэл Дансранбилэгийн Догсом, Магсаржав хурцын Дугаржав, Дамдины Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйллыг буруушаасан ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. Бодоогийн холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулан уулзсан Коминтерны хэсэг төлөөлөгчид нууц бүлгэмийнхэнд Зөвлөлт Орос улс руу очиж тусламж хүсэхийг зөвлөсөн байна. 1920 оны 6-р сарын 25-ны хурлаас Монгол Ардын Нам гэж нэрийдэж Анхны долоо Зөвлөлт Орос улс руу явахаар болжээ.
Зөвлөлт Оросоос тусламж хүссэн нь
1920 оны 7-р сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг Да Лам Пунцагдоржийн тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. 1920 оны 8 сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ руу буцжээ.
[Барон Унгерн
1920 оны эцсээр Байгал нуурын чанадын Цагаантны удирдагч Атаман Семёновын харьяаны дэслэгч генерал Барон Унгерн фон Штернбергийн удирдсан Оросын цагаан армийн Азийн девиз Монголд орж ирэн 10 сараас эхлэн Их хүрээг хэд хэдэн удаа довтлон 2-р сарын 3-нд хотыг эзлэн авчээ. Барон Унгерн Богд хааныг хаан ширээнд нь ёслол хийн залсан байна. Уг ёслолоор түүнд чин вангийн хэргэм, улсыг мандуулагч их баатар жанжин цол олгосон байна. Их хүрээний дарангуйлан захирагч болсон тэрээр хатуу ширүүн бодлого явуулж, ялангуяа хотын хятад иргэд, еврей гаралтай болон зүүний үзэлтэй оросуудыг хоморголон устгаж байжээ.
[Ардын нам байгуулагдсан, Хиагтыг эзэлсэн, Барон Унгернийг бут цохьсон нь
1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, Түр засгийн газрыг байгуулан намын даргаар Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатар томилогдсон байна.
1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагт хотыг эзлэн авчээ.
5-р сарын эцсээр Барон Унгерн Их Хүрээнээс хойд зүг хөдөлсөн ба гол хүч нь Улаан арми болон, Ардын цэрэгт бут цохигдон Зөвлөлт Орос улс руу гарчээ.
1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан байна.
Ач холбогдол
Ардын хувьсгалын гол зорилго нь тусгаар тогтнолоо олох явдал байсан боловч уг хувьсгалын үр дүн нь нийгмийн эрс өөрчлөлт авчирч чадсан байна. 1911 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залж шашин төрийг хослуулан бариулсан бол 1921 оны хувьсгалаар ч мөн Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч эрх мэдлийг хязгаарлан зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарласан, илүү ардчилсан засаглал тогтоосон ач холбогдолтой болжээ. Мөн уг хувьсгалаар нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан феодализм, хамжлагат ёсыг халсан байна.
1924-өөс 1989 хүртэлх социалист засаглалын он жилүүдэд Ардын хувьсгалыг социалист хувьсгал хэмээн гуйвуулан тунхаглаж байжээ. 1924 оноос Чойбалсан тэргүүтэй зарим төр засгийн удирдагчид Коминтерны тусламжтайгаар засгийн эрх мэдлийн булаан авч Бодоо, Данзан, Чагдаржав зэрэг Ардын хувьсгалын удирдагчдыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар аван зайлуулснаар Монгол улсын нийгмийн хөгжлийн чиг хандлагад социализмыг баримтлах болжээ.

Бичсэн: Tseguush | цаг: 14:46 | бие даалт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax