2011-03-18
Газар хөдлөлтийн үед яах ёстой вэ? Зөвөлгөө
Газар хөдлөлтийн үед яах ёстой вэ?
Газар хөдлөлт нь газрын гадарга дахь энергийн гэнэтийн сулралтаас шалтгаалсан газрын хөдөлгөөн юм. Газар хөдлөлтийн магнитыг газар хөдлөлтйг хэмжих багажаар хэмждэг. Газар хөдлөлт нь ихэвчилэн геологийн хагаралаас шалтгаалдаг ба заримдаа галт уулын идэвхижилт, газрын гулсалт, цөмийн туршилт болон уурхайн дэлбэрэлтээс ч хамаардаг.
2010 онд Гайтид болсон 7 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 230000 хүн нас барсан байна. Олон тооны дэд станцууд эвдэрч, 1 сая хүн орон гэргүй болсон. 2010 оны 2 сарын 28д Чилид 8.8 баллын газар хөдлөлт болж 3 минутын турш үргэлжилсэн байна. Энэ газар хөдлөлт нь 53 оронд гарах хүчтэй хар салхины шалтгаан болж, эдгээрийн нэг хар салхины өндөр 8 тохой 6 ямх хэмжээтэй байсан гэж тэмдэглэгдсэн байна. Олон тооны хүн амиа алдаж олон тооны гэр орон, дэд станц сүйджээ. Тайваны Каосиун хотод мөн 6.4 баллын газар хөдлөлт энэ оны 3 сарын 4нд болсон байна.
Газар хөдлөлтийн үед, газар хөдлөлтийн талаархи урьдчилсан мэдээний тусламжтайгаар аюулгүй байх боломжтой болсон ч том хэмжээний газар хөдлөлтүүд болох магадлал байгаа хэвээр байна. Чичиргээн бүрэн зогстол дотор байх хэрэгтэй ба гарахад аюулгүй болсон гэдэгт бүрэн итгэлтэй болсныхоо дараа гараарай.Газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалахын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
Хэрэв таныг дотор байхад газар хөдлөлт болвол яах вэ?
Бөх бат ширээ буюу бусад тавилгын дор орж, чичиргээн бүрэн зогстол тэндээ хоргод. Хэрэв эргэн тойронд чинь ширээ байхгүй бол байшин доторх буланд очиж толгой нүүрээ гараараа халхлан, хагас суу.Цонх, хана, шил, хаалга болон газар хөдлөлтийн үед унаж болох зүйлсийн ойролцоо бүү оч. Хэрэв та орондоо байсан бол хөдлөлгүй толгойгоо дэрээр хамгаалах хэрэгтэй. Хэрэв унах боломжтой хүнд зүйлс байгаа бол аль болох хамгийн ойр аюулгүй газарт оч.Хэрэв та бөх бат хийгдсэнийг нь мэдэж байгаа бол хаалга тань аюулгүй хоргодох газар болж болох юм.
Чичиргээн гүйцэд зогстол гадагш бүү гар. Цахилгаан тасрах болон гал унтраагч болон галын дохиолол ажиллаж болзошгүй гэдгийг анхаар. Цахилгаан шат бүү хэрэглэ.
Хэрэв та гадаа байвал газар хөдөлж эхэлмэгц байшинд орох гэж оролдох хэрэггүй.Барилга, гудамжны гэрэл болон бусад нурж болзошгүй хэрэгслээс  хол очих. Чичиргээн зогстол гадаа байх. Хэрэв та явж байгаа тээврийн хэрэгсэл дотор байгаа бол машинаа яаралтай аюулгүй газар зогсоож, машиндаа үлд. Барилга, мод болон утсан хэрэгсэл дор зогсож болохгүй ба гүүр ч нурах аюултай байдаг. Газар хөдлөлт зогсмогц цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж болох боловч газар хөдлөлтийн улмаас гүүр болон онгоцны зогсоол гэмтсэн байж болзошгүй тул зайлхийх хэрэгтэй.
Хэрэв та барилгын нурингад түгжигдсэн бол шүдэнз асааж хэзээ ч болохгүй. Тоосыг хөдөлгөх буюу өшиглөхийг оролдож огт болохгүй. Учир нь ингэснээр та өөрийнхөө амьсгалыг боогдуулах аюултай.Тоосоор амьсгалахгүйн тулд хамрын алчуур болон хувцсаараа амаа дар.Хана  буюу ямар нэг зүйлийг тогших нь аврагчдад таны байршлыг олоход тусална. Хэрэв таньд шүгэл байвал ашиглах буюу зайлшгүй үед тусламж дуудан орилох нь тусламж дуудахад хэрэгтэй боловч тоосонд амьсгал боогдох аюултайг анхаараарай
Бичсэн: Tseguush | цаг: 17:50 | зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


thanks
Бичсэн: Зочин цаг: 17:10, 2013-05-14 | Холбоос | |


гоё шүү
thank you
Бичсэн: anuk (зочин) цаг: 17:58, 2011-04-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax