2011-03-18
Хэрэв газар хөдлөлт тохиолдвол юу хийх ёстой вэ?
Хэрэв газар хөдлөлт тохиолдвол юу хийх ёстой вэ?
Газар хөдлөлт нь айдас хүргэм бөгөөд ямар ч тайван хүнийг ч ихээр сандаргадаг үзэгдэл билээ. Гэхдээ бид өөрийгөө  аюулгүй байгаа эсэхийг мэдэхийн тулд өөрийн ухамсраа хянах хэрэгтэй.Аль болох тайван байж нааш цааш гүйхгүйг хичээх хэрэгтэй.
Хэрэв та гадаа байгаа бол барилга болон цахилгааны хүчдэл бүхий утас шонгоос хол зайд очиж зогс.
Хэрэв гэрээсээ гарсан бол цэцэрлэг буюу зогсоол гэх мэт хаана та аюулгүй байж болох задгай талбай руу яв.
Хэрэв танайх байшингийн дээд давхарт байдаг бол том буйдан гэх мэт хоргодох зүйл олохыг хичээ. Доогуур нь орж шалан дээр суугаад эргэн тойрондоо шил, толь, ил зуух, газын зуух эсвэл хүнд зураг юм уу хананаас зүүсэн өөр зүйлс дээр чинь байхгүй гэдгийг шалгаарай.
Цахилгаан шат ашиглахаас зайлсхий. Зарим хүмүүс хаалганы дор зогсох нь дээр гэдэг. Гэхдээ энэ нь өрөөсгөл ойлголт юм. Бурхан өршөөг. Хэрэв хаалганы тогт бөх биш бол шууд чиний дээрээс нурж чамайг шууд няц дарж алах боломжтой.
Мөн түүнчилэн хаалгаар бусад хүмүүсийн гарах замыг та тэнд зогсосноороо хаах болно. Хаалгыг чөлөөтэй орхи.
Өөр нэг санаж явах ёстой чухал зүйл бол газар хөдлөлтийн үед шатаар доош уруудах ёсгүй. Учир нь шатанд тулгуур буюу хөндлөвч байдаггүай учир хамаагүй савлах боломжтой. Иймээс байшин нураагүй байх үед ч нурах хамгийн өндөр магадлалтай зүйлсийн нэг нь шат гэдгийг баримт нотолдог. Чичрэлт зогсмогц хэдэн секундын дараа шатаар хурдан алхалтаар бууж байшингаас гарах хэрэгтэй. Харин гүйж болохгүй.
Газар хөдлөлт нь ихэвчилэн хийн хоолой болон цахилгааны утсыг гэмтээдэг. Хэрвээ та байрандаа хий үнэртвэл бүх цонхнуудаа нээж, хийг гадагшлуулах хэрэгтэй. Цаашид хийн гаралтыг зогсоохын тулд хийн хоолойн үндсэн хавхлага буюу хаалтыг түгжээрэй. Лаа болон хэдий жижиг аюул гарч болох боловч асаагуурыг ч асааж болохгүй.
Хэрэв та жолоо барьж яваад доргилт мэдэрвэл, замын хажууд машинаа гаргаж зогсоогоод машинаасаа гарах хэрэгтэй. Өөрийгөө гүүрэн дээр, замын тэмдгийн дор эсвэл  цахилгааны утастай биш байгаа гэдгээ магадлаарай. Гүүр болон замын дээрхи нь тэмдэг нь унах хамгийн өндөр эрсдэлтэй байдаг.

Бичсэн: Tseguush | цаг: 17:54 | зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax